Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

БНСУ-ийн Дангүг их сургуулийн эмнэлэг нь дотооддоо хамгийн чадварлаг эрүүл мэндийн байгууламж юм. Хүнийг дээдлэх, амь насыг дээдлэх анагаах ухаан дээр суурилсан өвчтөн төвтэй эмнэлгийг цогцлоох зорилготой байгуулагдсан Дангүг дээр сургуулийн эмнэлэг нь 1994 онд байгуулагдсанаасаа хойш Чүн Чон бүсийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн цөм үүргийг гүйцэтгэсээр байна.
Байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдсэн Дангүг их сургуулийн эмнэлэг нь өвчтөн үйлчлүүлэгчдийн ая тухыг бодож нам давхар бүтэцтэйгээр баригдсан.
Өдөрт дунджаар 2 маянгаас дээш гадаад өвчтөн эмчлүүлж байгаа нь үүнтэй холбоотой.
Гадаад иргэдийн эмчилгээний хэсгийн хүлээлгийн танхимийг тохижуулж тоглолтын тайз зэргийг байршуулсанаар өвчтөний сэтгэл санааг тайвшруулах зорилготой болно.
Мөн түүнчлэн дээд зэргийн эмчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шинэ дэвшилтэт техник төхөөрөмжийг нэвтрүүлж өвчнийг нарийн оношилж тохирсон эмчилгээг хийж байна.
Автомат шуудангийн систем, оношлогооны мэдээллийн систем, FULL-PACS (бичлэг хадгалах мэдээллийн систем) зэрэг системийг нэвтрүүлж өнгөрсөн 2004 оноос “Хорт хавдар оношилдог мөрөөдлийн машин” гэж нэрлэгддэг PET-CT-аас авхуулаад өнгөрсөн 2011 онд дээд зэрэглэлийн цацраг идэвхит туяагаар хорт хавдарын эмчилгээний төхөөрөмж /RAPID ARK/ болон 2 ширхэг нарийн механизмийн цусны шинжилгээний аппарат зэргийг нэвтрүүлж төвийн бүсийн дээд зэргийн эмнэлэг болж хөгжсөн юм. Энэ онд 18 жилийн ойтойгоо золгож буй тус эмнэлэг нь цаашид зөвхөн орон нутгийн эмнэлэгээр зогсохгүй боловсрол, судалгаа, эмчилгээ гурвыг хослуулсан дотооддоо эрүүл мэндийн салбарт тэргүүлдэг эмнэлэг болж хөгжих зорилготой байна.

Эмчлүүлэгч төвтэй шинэ дэвшилтэт технологтой эмнэлэг.

Дангүг дээд сургуулийн эмнэлэг нь барилга, тоног төхөөрөмжөөс гадна эмчилгээний цаг бичих тогтолцоог хэрэгжүүлсэнээр өвчтөнүүдийн хүлээлгийн цагийг багасгаж эмнэлгийн дотоод сүлжээг үүсгэж шинжилгээний цагийг багасгаж, хариуг лавлах, цаг авах үйлчилгээг автомат үйлдэлтэй болгосон. Мөн түүнчлэн өндөр настай хүнийг эхэлж эмчлэх тогтолцоо, теле хуралдааны системд суурилан түргэн тусламжийн үйлчилгээ зэргээр өвчтөний үйлчлүүлэх цагийг хэмнэж, тав тухтай эмчлүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн үйлчилгээг сайжруулахад зорилгоо чиглүүлж үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд дайчлан ажиллах болно. Үүний дагуу багшлах боловсон хүчдийг асран хамгаалагч болон эмчлүүлэгчтэй хэрхэн харилцах талаар сургалтад хамруулж үйлчлүүлэгчдэд тодорхой, төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Дангүг дээд сургуулийн эмнэлэг нь хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх, зүрхний өвчний оношилгоо, мэс засал, чихрийн шижин, цусны даралт ихсэлт зэрэг өндөр настны архаг өвчний судалгаан дээр төвлөрсөн эмчилгээг хийж байгаа бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг сайжруулахын тулд 6 давхарт 400 кв2 эрүүл мэндийн нөхөн сэргээх төвийг байгуулж үйл ажиллагаа явуулж байна.
Оросын Ленинград эмнэлэгтэй хамтын гэрээ байгуулж судалгаа, боловсролын салбарт хамтын харилцаагаа өргөтгөж байна. Дотоод, гадаадын хамтын ажиллагаат эмнэлгээр дамжуулан глобал эрүүл мэндийн байгууллага болж хөгжинө.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалха, орон нутгийн иргэдэд чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийн тулд дотоод дахь эрүүл мэндийн байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагаатайн дээр Америк, Хятад, Орос, Монгол зэрэг хилийн чанд дахь эмнэлэгүүдтэй сургалт, судалгааны ажил эмчилгээ гэсэн олон улсын хамтын ажилаар мэдээлэл, туршлага солилцож байна.
Солонгост Сөүлийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагаатай. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж мэдээ мэдээллийг солилцож байна. Эрүүл мэндийн байгууллага хоорондын үүрэгийг хуваан авч эрүүл мэндийн байгууллагын хамтын хөгжлийн суурийг тавих зорилготойгоор байгууллагдсанаас хойш тасралтгүй Чонан, Чүннам аймагт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын гэрээ байгуулж амжилттай ажилласаар ирсэн. Дэлхийд зүрхний мэс заслаараа Америкийн Sainy Vinvent эмнэлэгтэй найрсаг харилцаа тогтоон ажиллаж байна. Мөн Чүн Чон Нам аймаг, Америкийн Лос Анжелес Шюүранинос эмнэлэгтэй эмчилгээний салбарт хамтран ажиллаж байна. Оросын Новосибирск 2-р эмнэлэг, Хятадын Gi Lin Sheng эрүүл мэндийн үйлчилгээ, Shandong хотын эмнэлэг, Шанхай хотын Putuo эмнэлэг болон орон нутгийн эмнэлэг, сүүлд Хятадын Шеоггазанишдэй 3-р эмнэлэг, Оросын Ленинградын эмнэлэгтэй тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулж харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээний салбарт туршлага судлах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөж байна.